Хөвсгөлд маргаашаас эхлэн 10 хоног хөдөлгөөн хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-06-18 14:49:20

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар 6 дугаар сарын 19-ний 6.00 цагаас 6 дугаар сарын 29-.ний 6.00 цаг хүртэл аймаг, хот, сум хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарлана.

Коронавируст халдварын тархалт эрс нэмэгдсэн учраас хөдөлгөөний хязгаарлалтыг хийж, голомтуудын хавьтлуудыг хумихыг зорьж байгаа аж. Хязгаарлалтын хүрээнд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ зогсоно. Гэхдээ зайлшгүй орон нутагт ирэх шаардлагатай аймгийн харьяат иргэдийг Хөвсгөл аймгийн Онцгой комиссын зөвшөөрлөөр нэвтрүүлнэ. Мөн эрүүл мэнд, буяны ажил, шатахуун, хүнс тээврийг тусгай зөвшөөрлөөр зорчуулна гэдгийг Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

 

Related news