"Баянгол зочид буудал", "Ремикон"-ы ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-06-23 17:25:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 32 ХК-ийн 306,509 ширхэг хувьцаа арилжлаа. Арилжааны нийт дүн 332.8 сая төгрөг болжээ.


Энэ өдөр 13ХК-ийн хувьцааны ханш өсөж, 18 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Баянгол зочид буудал" (BNG+ 9.05%) болон "Ремикон" ХК (RMC+8.46%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Гутал" (GTL-8.47%) болон "Айтүүлс" ХК (ITLS-12.27%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.


“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 107,966 нэгж эрхийг 24.8 сая төгрөгөөр арилжив. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1 үнэт цаасыг 100 мянган төгрөгөөр  арилжсан байна. ТOП-20 индекс 1.6 хувиар буурч, 31895.58 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,670,307,487,046.70 төгрөг боллоо.  Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Related news