"Шарын гол", "Булган ундрага"-ын ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-07-24 18:57:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 28 ХК-ийн 375, 031 ширхэг хувьцааг 151.9 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 14 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 11 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Шарын гол" (SHG+9.31%) болон "Булган ундрага" ХК (BUN+5.82%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Эрдэнэс сольюшинс" (AMT-14.17%) болон "Бөөний худалдаа" ХК (BHL-11.11%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 5,850 нэгж эрхийг нийт 1.4 сая төгрөгөөр арилжив. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 5 ширхэг үнэт цаасыг 480 мянган төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 0.39 хувиар өсөж, 32545.85 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,910,024,280,145 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.    


Related news