Орон сууцны үнэ 0.4 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-07-27 15:48:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт орон сууцны үнэ энэ оны хоёрдугаар улиралд 2010 оны эцсээс 79.1 хувиар өсөж, өмнөх оны мөн үеийнхээс өөрчлөлтгүй, өмнөх улирлынхаас 0.4 хувиар өсжээ.


Орон сууцны үнэ энэ оны 2 дугаар улиралд өмнөх оны мөн үеийнхээс Сонгинохайрхан дүүрэгт 3.4, Баянзүрх дүүрэгт 0.3 хувиар багассан байна.


Харин Баянгол дүүрэгт 1.1, Сүхбаатар дүүрэгт нэг, Хан-Уул дүүрэгт 0.9, Чингэлтэй дүүрэгт 0.6 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Түүнчлэн, дээрх хугацаанд орон сууцны үнэ өмнөх улирлынхаас Сүхбаатар дүүрэгт 0.7, Чингэлтэй, Баянгол дүүрэгт 0.6, Хан-Уул дүүрэгт 0.3, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт 0.1 хувиар өссөн байна.

 

Related news