"Монгол шевро", "Материалимпекс"-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-07-28 18:49:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 37 ХК-ийн 812, 563 ширхэг хувьцааг 273.8 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 13 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 20 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. ҮүнэМонголын Хөрөнгийн биржид өнөөдөр 37 ХК-ийн 812, 563 ширхэг хувьцааг 273.8 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 13 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 20 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол шевро" (MVO+15.00%) болон "Материалимпекс" ХК (MIE+14.77%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шивээ овоо" (SHV-14.71%) болон "Ремикон" ХК (RMC-11.98%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 32,921 ширхэг нэгж эрхийг 7.6 сая төгрөгөөр арилжив. ТOП-20 индекс 1.41 хувиар буурч, 31901.31 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,881,074,568,826.98 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Related news