Хаалттай байгаа салбаруудын үйл ажиллагааг үе шаттай нээхийг үүрэг болгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-09-22 13:02:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан коронавирусний нөхцөл байдал, хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулсан байна.


Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК, эрүүл мэндийн байгууллагууд ажлын уялдаа холбоог хангах, хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд анхаарах, хаалттай байгаа салбаруудын үйл ажиллагааг нарийн судалгаанд үндэслэн үе шаттай нээхийг үүрэг болгожээ. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын мэргэжилтэн О.Бямбагэрэл хуралдааны шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн юм.


Мөн тэрбээр, “Сүүлийн өдрүүдэд Монгол Улс дахь коронавирусний нөхцөл байдлын талаар ЭМЯ болон ДЭМБ-ын тоон мэдээлэл зөрсөн асуудал үүссэн. ЭМЯ, ДЭМБ-ын төлөөлөгч нар уулзсан байна. ДЭМБ Монгол Улсын коронавирусний 2-3 хоногийн тоон мэдээллийг нэгтгэж нэг удаа мэдээлсний улмаас асуудал үүссэн байна. Тиймээс ДЭМБ залруулга гаргах болсон” гэлээ.


Ташрамд дурдахад, Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар” түвшинд байна. 


Related news