"Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2021"үзэсгэлэн худалдааны шилдгийг тодруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-09-23 18:13:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” үзэсгэлэн худалдааг 15 дахь жилдээ амжилттай зохион байгуулж, өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа. 


Хийсэн ажил, бүтээсэн баялагтай, хөдөлмөрч энэ салбарынхны иргэддээ ажлаа тайлагнадаг намрын үзэсгэлэнд 410 гаруй аж ахуйн нэгж үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ санал болгож 1.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн юм.


Эдгээр өдөр бэлчээрийн менежмент, тэжээл үйлдвэрлэл, малын бүртгэл, зохиомол хээлтүүлэг, мал эмнэлгийн мэдээллийг хамарсан мал аж ахуйн салбарын өдөрлөгийг зохион байгуулсан юм.  Мөн сүү, сүүн бүтээгдэхүүний ач холбогдол, шинэ бүтээгдэхүүнийг сурталчилсан “Эх орны сүү-Эрүүл хүнс”, махны хэрэглээ, үйлдвэрлэлийн технологи, махны нөөц, экспортыг хамарсан “Бэлчээрийн монгол малын махаар дэлхийг дайлъя” өдөрлөг ч амжилттай боллоо.



Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн, өрхийн тариалалтыг дэмжих хөдөө аж ахуйн зохистой дадал өдөрлөг, хоршооны салбарын 100 жилийн ой, ЖДҮ эрхлэгчдийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, загварын шоунд хамаарах, хөнгөн жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын өдөрлөг, “Алсыг харъя-Органикийг сонгоё”, өдөрлөг, экспортыг дэмжих төслөөс экспортын зах зээлийг тэлэх төрийн бодлого, асуудал, гарц шийдэл сэдвийн дор 4 удаагийн цахим хэлэлцүүлэг зохион байгуулжээ.


Энэ үеэр салбарын эрдэм шинжилгээний байгууллага, ТББ, аж ахуйн нэгжийн хооронд 6 хэлцлийг амжилттай хийж, гарын үсэг зурсан. Үзэсгэлэн худалдааны үргэлжлэх хугацааг уртасгах, дүүрэг бүрд салбар үзэсгэлэн гаргах, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн инновацын бүтээгдэхүүн, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж танилцуулах хэсгийг тусад нь байршуулах, мэдээллээр хангах саналыг оролцогч, хэрэглэгчид гаргажээ.


Үзэсгэлэн худалдааны сүүлийн өдөр борлуулалт, бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ тэргүүлсэн 31 аж ахуйн нэгжийг шилдгээр тодрууллаа.



Газар тариалангийн салбарын шилдгүүд

-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн Д.Сосорбарам (Ил талбайн шинэ сортын хүнсний ногоо тариалж нутагшуулсан ногоочин)

-Сэвсүүл ногоон бүрд ХХК-ийн захирал Ч.Долгорсүрэн (Хүлэмжийн шинэ сортын хүнсний ногоо тариалж нутагшуулсан ногоочин)

-Увс аймгийн Улаангом сумын иргэн Ж.Цэдэн (Хамгийн олон нэр төрлийн ногоо тарьж, сурталчилсан ногоочин)

-Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэн О.Даваадэлгэр (Эмийн ургамал түгээж танилцуулсан)

-Питомник ХХК-ийн захирал Х.Сарангэрэл (Шилдэг жимс, жимсгэнийн суулгац үржүүлэгч)

-Төв аймгийн Борнуур сумын иргэн Д.Гансүх (Хамгийн их төмс борлуулсан ногоочин)

-Увс аймгийн Улаангом сумын иргэн Ж.Нэргүй (Шилдэг жимсчин)

-Орхон шимт ногоон хөрс хоршоо (Шилдэг хоршоо)

-Ургац ерөө хоршоо (Шилдэг хоршоо)

-Мөнх ногоон тал ХХК (Шилдэг техник, технологи нэвтрүүлэгч)

-Астра рүүт ХХК (Ашигт ургамал тариалж нутагшуулсан)


Мал аж ахуйн салбарын шилдгүүд

-“Тэжээлийн тогтвортой менежмент” төсөл (Мал аж ахуйн салбарын шилдэг оролцогч)


Хүнс, худалдаа, хоол үйлдвэрлэлийн салбарын шилдгүүд

АПУ Дэйри ХХК – “Дээж” брэндийн цөцгийн тос (Шилдэг шинэ бүтээгдэхүүн)

Талх чихэр ХК – “Аму” брэндийн жигнэмэг (Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн)

Бат-Эм ХХК – “Баатар” брэндийн зөгийн бал (Орон нутгийн шилдэг бүтээгдэхүүн)

Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хамт олон (Орон нутгийн шилдэг оролцогч)

“Сэлэнгэ таван хайрхан” дундын хоршоо (Шилдэг органик хүнс үйлдвэрлэгч)

Хатан сүйх импэкс ХХК (Чиглэсэн үйлчилгээтэй хүнс үйлдвэрлэгч)

Цахиур ХХК (Шилдэг худалдаа эрхлэгч)

Өлзий бэл ХХК (Шилдэг хоол, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч)

Жүр үр ХХК (Шилдэг оролцогч)

Одь тан ХХК -“Dr.Baatar” брэндийн хужиртай аяга угаагч шингэн (Онцлох шинэ бүтээгдэхүүн)

“Only one” брэндийн аялалын цүнх (Онцлох шинэ бүтээгдэхүүн)

Говь гоо ХХК - “Цасан цагаан” нэрийн ингэний сүүтэй саван (Экспортын шилдэг бүтээгдэхүүн)

“МТОТ” ХХК - Аялалын эрээн хувцас (Экспортын шилдэг бүтээгдэхүүн)

“Улаанбаатар хивс” ХК - “Алтанбулаг” брэндийн хивс (Импортыг орлох онцлох бүтээгдэхүүн)

“Сүүн зам дэйри” ХХК - “Номгон моццарелла бяслаг” (Импортыг орлох онцлох бүтээгдэхүүн)

“Янмал” ХХК-ийн ерөнхий захирал Д.Лхагважав (Шилдэг ажил олгогч)

Хайнаг толгой хоршоо (Шилдэг хоршоо)

Сэлэнгийн бэлчир хоршоо (Шилдэг хоршоо)

Гэрэл зургийн “Дурсамж” холбоо (Шилдэг ахуйн үйлчилгээ эрхлэгч)

Related news