Эмнэлзүйн эрэмбэлэл хийж эмнэлэгт татах ажлыг зохион байгуулна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-09-27 18:40:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараар эмчлүүлж байгаа иргэдийг эрэмбэлэн зохион байгуулах тушаал гаргасан тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр мэдээлэв. 


Тодруулбал, эмнэлгийн орыг зохицуулах эмнэлзүйн тусгай баг гарсан бөгөөд эмнэлэгт хэвтэж чадахгүй байгаа нэн хүнд, эрсдэлтэй байгаа иргэдийг эмнэлэгт татах ажлыг зохион байгуулах юм. Энэ хүрээнд одоогоор 200 хүнийг эмнэлэгт татан аваад байгаа аж. 


Цаашид эрэмбэлэн ангилж хүчилтөрөгчийн хэрэгцээ гарсан хүмүүсийг эмнэлэгт татан эмчилнэ гэсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх юм. Ингэхдээ, жирэмсэн эх, хүүхэд, 60-аас дээш насныхан, архаг хууч өвчтэй хүмүүсийг эхний ээлжинд эмнэлэгт татах зохицуулалтыг хийнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд тодотголоо. 

Related news