“Өв соёлын өлгий нутгийн урчууд” үзэсгэлэн дэлгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-10-08 16:52:22
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Өндөршил сумын Соёлын төв, сумын Ахмадын хороотой хамтран “Өв соёлын өлгий нутгийн урчууд” үзэсгэлэн гаргаж байна.

Тус сум жил бүр нутгийн урчуудын бүтээлээр үзэсгэлэн зохион байгуулж, олон шилдэг урчуудыг тодруулан алдаршуулдаг уламжлалтай ажээ.

Энэ жил зохион байгуулж буй тус үзэсгэлэнд өвлөн тээгчдийн гар урлал, өв эзэмшигчдийн гар дээр байгаа эртний эдлэл тавигдсанаас гадна “Удмаа мэдэж -ураг төрлөө танья”  бүтээлүүдийг дэлгэжээ. 

Тус үзэсгэлэнд 16 урлаачийн 162 бүтээл, 6 өвлөн эзэмшигчийн 20 эд зүйлийг дэлгэн үзүүлж байна. 

Related news