ОХУ-ын амралтын өдрүүдэд хилийн боомтууд хэвийн ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-10-27 12:27:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ энэ сарын 30-наас ирэх сарын 7-ныг амралтын өдөр болгон зарласан нь хилийн боомтуудын үйл ажиллаанд нөлөөлөхгүй гэж тус улсын эрх бүхий байгууллагууд мэдэгджээ.


Тодруулбал, ОХУ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 7 хоног хэсэгчилсэн хөл хорио тогтоож, үзвэр, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хязгаарлаж байна.


Өнөөдрийн байдлаар Монгол, Оросын хилээр зорчих иргэд хоёр улсын холбогдох байгууллагуудаас урьдчилан зөвшөөрөл авсны үндсэн дээр хил нэвтрэх зохицуулалт үргэлжилж байна.  Мөн ачаа тээврийн хөдөлгөөн ч хэвийн үргэлжилж байгаа аж. Тухайлбал, энэ сарын 26-нд Алтанбулаг, Цагааннуур, Боршоо боомтоор 140 тээврийн хэрэгслийг нэвтрүүлжээ.


Харин ОХУ-д Үндэсний эв нэгдлийн баяр тохиохтой холбогдуулан "Боршоо-Хандгaйт" боомт ирэх сарын 4-7-нд ажиллахгүй болохыг Оросын тал мэдээлжээ.

Related news