Зорилтот бүлгийн 50 хувь гуравдугаар тунд хамрагдвал “шар” түвшинд шилжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-10-27 13:25:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний эсрэг вакцины гуравдугаар буюу сэдээх тунг зорилтот бүлгийн 50 хувь хийлгэсэн тохиолдолд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын “улбар шар” түвшинг “шар” болгож бууруулах хэрэгтэй гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын өнөөдрийн хуралдааны үеэр онцлов.


Мөн тэрбээр “шар” түвшинд шилжих бэлтгэлээ хангахыг УОК, НОК-д үүрэг болголоо. Түүнчлэн гуравдугаар тунд иргэдээ хамрагдахыг иргэдэд уриалах, ингэхдээ шинжлэх ухааны байгууллагууд уг тунгийн үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулдаг байх хэрэгтэй гэдгийг дурдлаа.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Хүний биед байгаа эсрэг биет хэдэн сарын дараа сулардаг, гуравдугаар тунд хамрагдсанаар дархлаа хэрхэн сэргэх талаар шинжлэх ухааны байгууллагууд тайлбарлах хэрэгтэй. Түүнчлэн вакцин бол халдвар авахгүй гэсэн баталгаа биш бөгөөд хөнгөн өвдөж, халдварын улмаас нас барахгүй гэдгийг иргэдэд хэлж өгөх ёстой. Мөн ямар суурь өвчинтэй хүн хүндэрч, нас барж байгаа тухай мэдээллийг иргэдэд өгч, эрсдэлтэй бүлгийн хүмүүсээ хамгаалах нь эрүүл мэндийн салбарын гол стратеги” гэлээ.


Мөн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх сарын нэгнээс урлаг, соёл, спортын үйл ажиллагааг ирэх сарын 1-нээс танхимын 50 хувийн дүүргэлттэй нээнэ. Тиймээс Шадар сайд, Нийслэлийн Засаг дарга нар холбогдох албаныхан аж ахуйн нэгжүүдтэй хариуцлагын гэрээг нарийн хийхийг үүрэг болгов.


Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын дөрвөн түвшин:


Related news