Цахилгааны төлбөрийн хөнгөлөлтөд 190 мянган өрх хамрагдана

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2021-10-27 13:33:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд ирэх сарын 1-нээс гэр хорооллын 117 мянга, аймаг, орон нутгийн 72 мянган айл өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг 100 хувиар хөнгөлнө. Энэ нь агаарын бохирдолыг бууруулахын тулд гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаанаар халаалт, дулаанаа шийдэхийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй нэг алхам юм.

Энэ жилийн хөнгөлөлтөд гэр хорооллын 189 мянган айл өрх хамрагдаж, үүнд 4,7 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөжээ. Хөнгөлөлт 11 дүгээр сарын 1-нээс ирэх оны 4 дүгээр сарын 1 хүртэлх хугацаанд үргэлжилж оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд үйлчилнэ.

Related news