Аймгийн засаг даргын орлогчоор Л.Батсайханыг томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-11-12 21:26:08
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн шинээр томилогдсон орлогч дарга Л.Батсайхан өнөөдөр ажлаа хүлээн авлаа. Түүний хувьд Хэнтий аймгийн ИТХ-ын дарга болон Орон нутгийн өмчийн газрын даргын албан тушаалыг хашиж байсан туршлагатай.
Тиймээс аймаг орон нутгийнхаа чиг хандлага, зорилт, үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар бүрэн дүүрэн мэдээлэлтэй байгаа бөгөөд эхний ээлжинд гол тулгамдаж байгаа ковидтой холбоотой асуудлууд, өвөлжилтийн бэлтгэл ажил, улс, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж байгаа бүтээн байгуулалтын ажлын явц удаашралтай явагдаж байгаа ажлуудыг шахаж шаардах зэрэгт анхаарч ажиллахаа мэдэгдлээ.
Related news