С.Амарсайхан: Монгол, Хятадын төмөр замын тээвэр хэвийн байгаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-11-29 16:41:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрээнд коронавируст халдварын нөхцөл байдал хяналтад байгаа тул Монгол, БНХАУ-ын тохиролцооны дагуу авто тээврээ нээхээр БНХАУ-тай тохирсон гэдгийг Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр мэдээлэв.


Тэрбээр, "Хил нээх асуудал хойшилсон шийдвэр Монгол Улс болоод БНХАУ-ын талаас гараагүй. Хэрэв ийм асуудал гарсан бол ГХЯ, ЭСЯ-аар дамжуулах албан ёсоор мэдээллээ ирүүлэх зарчимтай. Өнөөдрийн байдлаар Замын-Үүдэд автомашин нэвтрэхэд тодорхой хязгаартай байгаа. Харин төмөр замын тээвэр хэвийн байна. Эрээнд халдварын нөхцөл байдал хяналтад байгаа тул авто тээврээ нээхээр БНХАУ-тай тохирсон. Монгол, Хятадын хилийн тэг цэгт ачаа солилцох энэ тохиролцоо гурав хоногийн дараа хэрэгжиж эхэлнэ. Хил орчмын хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах ажлын баг ажиллаж байгаа” хэмээв.

Related news