БНСУ-д “Disney+”-ын идэвхтэй хэрэглэгчдийн тоо нэг сая давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-12-01 14:20:08

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д Америкийн “Walt Disney” компанийн “Disney+” стриминг үйлчилгээ нэвтэрснээс хойш сар хүрэхгүй хугацаа өнгөрч байхад идэвхтэй хэрэглэгчдийнх нь тоо нэг сая давсан талаар зах зээлийн судалгааны нэгэн фирм өнөөдөр мэдээлжээ.


Nielsen KoreanClick” фирмийн мэдээллээр, БНСУ-д “Disney+” стриминг үйлчилгээний долоо хоног тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоо 11 дүгээр сарын 15-21-нд 1.01 саяд хүрснээр хэрэглэгчдийнхээ тоогоор тавдугаарт бичигдэх интернэтэд суурилсан телевиз, контентын үйлчилгээ болжээ.


Энэхүү жагсаалтыг 4.71 сая хэрэглэгчтэй “Netflix” тэргүүлж байгаа бол дотоодын “Wavve”, Tving үйлчилгээнүүд нь 1.88 сая, 1.65 сая хэрэглэгчтэйгээр удаалж байна. Эдгээрийн араас мөн дотоодын, цахим худалдааны салбарт тэргүүлэгч “Coupang” компанийн “Coupang Play” 1.1 сая хэрэглэгчтэйгээр бичигдэж байна.


Disney+”-ын хэрэглэгчид өдөрт дунджаар стриминг үйлчилгээнд 57 минут, долоо хоногт 2.3 хоног идэвхтэй байгааг тоон мэдээлэл харуулж байна. “Nielsen KoreanClick”-ийн мэдээлснээр, “Disney+” үйлчилгээ нь БНСУ-д богино хугацаанд олон үнэнч үйлчлүүлэгчтэй болж чаджээ. 

Related news