Чанаргүй зээлийг 1.2 тэрбум төгрөгөөр бууруулсан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-12-27 17:38:25

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд Монголбанкны 6 ажилтан ХААН, Төрийн, Хас, Голомт банкны 4 салбар, тэдгээрийн харьяа 44 тооцооны төв, нийт 48 нэгжийн 278 ажилтнаар дамжуулан банк, санхүүгийн иж бүрэн цогц үйлчилгээг харилцагч үйлчлүүлэгчдэдээ тасралтгүй хүргэн ажиллаж байна.

   Жилээс жилд банкны салбаруудын үйл ажиллагаа хүрээгээ тэлэн, санхүүгийн зуучлагчийнхаа үүргийг амжилттай биелүүлэн, зах зээлд шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж, татан төвлөрүүлсэн хөрөнгө нэмэгдсэн, эдийн засгийн хувьд өсөлттэй байгаа аж.

   2020, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар банкуудын эдийн засгийн үзүүлэлтийг хүснэгт болон графикаар харуулбал:

                                                          /Тэрбум төгрөгөөр/

д/д

Үзүүлэлт

2020.11.30

2021.11.30

Өсөлт бууралт

    Өсөлтийн хувь

 

1

Нийт актив

221,9

256,7

34.8

15.7

2

Нийт зээл

168.5

215,6

47.1

27.9

3

Чанаргүй зээл

6.7

5.5

-1.2

17.9

4

Нийт хадгаламж

164.8

188.0

23.2

14.1

5

Нийт харилцах

23.6

40.5

16.9

71.6

 

   Аймгийн хэмжээнд банкууд нийт 35 АТМ, 858 ширхэг ПОС төхөөрөмжөөр иргэдэд үйлчилж, нийт актив 256.7 тэрбум төгрөг, нийт зээлийн үлдэгдэл 215.6 тэрбум төгрөг, нийт хадгаламжийн үлдэгдэл 188.0 тэрбум төгрөг, нийт харилцахын үлдэгдэл 40.5 тэрбум төгрөгт тус тус хүрсэн байна. Мөн нийт зээлдэгчийн тоо 22189, нийт хадгаламж эзэмшигчийн тоо 69839, нийт харилцах данс эзэмшигчийн тоо 134129, нийт төлбөрийн карт эзэмшигчийн тоо 68609-д тус тус хүрчээ. Тэрчлэн чанаргүй зээлийг 17.9 хувиар буюу 1.2 тэрбум төгрөгөөр бууруулсан байна.  

   “ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ, ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ 10 ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ”-ний хэрэгжилт 2021 оны 11 сарын 30-ны байдлаарх мэдээ:

Ажлын байр дэмжих зээл:

   Аймгийн хэмжээнд 91 аж ауйн нэгжид 11.4 тэрбум, 867 иргэнд 28.9 тэрбум, нийт 40.3 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

Ипотекийн зээл

   Аймгийн хэмжээнд 196 иргэнд 7.9 тэрбум төгрөгийн орон сууцны зээл олгосон байна.

Хөдөө аж ахуйн зээл

   Аймгийн хэмжээнд 1298 иргэнд 9.3 тэрбум төгрөгийн малчдыг дэмжих зээл, 3 аж ахуйн нэгжид 158.0 сая, 21 иргэнд 329.6 сая төгрөгийн хаврын тариалалт дэмжих зээл тус тус  олгосон байна.

Репо санхүүжилтийн зээл

   Аймгийн хэмжээнд 17 аж ахуйн нэгжид 1.2 тэрбум, 28 иргэнд 1.3 тэрбум төгрөгийн репо санхүүжилтийн зээлийг тус тус олгосон байна.

 

ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН ТУХАЙ

   Барьцаа хөрөнгийн дутагдалтай бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд Зээлийн батлан даалтын сан дэмжиж ажиллаж байна. Энэхүү батлан даалттай зээл авахыг хүсэж буй жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийг Зээлийн батлан даалтын сангаар өргөнөөр үйлчлүүлэхийг уриалж байна.

   Бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгч батлан даалттай зээл авах хүсэлтээ арилжааны банканд гаргах аж. 

Related news