Нэг өдөрт хурд хэтрүүлсэн 14 зөрчил илрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-01-14 14:37:05

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн цагдаагийн газар аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг улсын чанартай авто замуудад хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. “Уусан бол бүү жолоод” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд өчигдөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн 74 зөрчил илрүүлснээс тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн 14 тохиолдол бүртгэгджээ.

Аймгийн цагдаагийн газраас өвлийн улиралд халтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан замын нөхцөл байдалд хурдаа тохируулж, аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг жолооч нарт анхааруулж байна.

Related news