Өнгөрсөн хоногт 24 иргэн халдвар авчээ

ОРОН НУТАГТ | Булган
batjargal@montsame.mn
2022-01-17 17:13:27

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 24 тохиолдол шинээр бүртгэгдэж, халдвар авсан иргэдийн тоо 11734 болжээ. Тэдний 98,9 хувь эдгэрсэн байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 65, гэрээр 29 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 87, хүндэвтэр зургаа, хүнд нэг байна гэж аймгийн Эрүүл мэндийн газар мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногт халдварын 91 тохиолдол нэмэгдсэний 63,7 хувь нь сүүлийн гурав хоногт бүртгэгдсэн байна. 

Related news