БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд гол нэр дэвшигчдийн рейтинг тэнцүү шахуу байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-01-20 13:17:44

СӨҮЛ. /RT/. БНСУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд гол нэр дэвшигчид болох эрх баригч “Тобуро” Ардчилсан намаас дэвшигч Ли Жэ Мён, түүний гол өрсөлдөгч “Иргэний хүч” сөрөг хүчний намын нэр дэвшигч Юн Сок Ёл нар ирэх гуравдугаар сард болох сонгуульд ялах магадлал тэнцүү шахуу байгааг “Gallup Korea” судалгааны төвөөс явуулсан санал асуулгын дүн харуулжээ.


Тус төвөөс мэдээлснээр, санал асуулгад оролцогчдын 34.9 хувь нь Ли Жэ Мёнийг дэмжихээ илэрхийлсэн нь өнгөрсөн долоо хоногийнхоос 2.7 суурь нэгжээр буурсан үзүүлэлт аж. Харин Юн Сок Ёлын дэмжигчдийн тоо 36.5 хувь болж, өмнөх долоо хоногийнхоос 6.9 суурь нэгжээр өссөн байна. Гуравдугаарт, Ардын намаас нэр дэвшигч Ан Чоль Су оржээ. Тэрбээр санал асуулгад оролцогчдын 13.5 хувийнх нь саналыг авсан байна.


Нэгдүгээр сарын 17-18-нд явуулсан энэхүү санал асуулгад насанд хүрсэн мянган хүн оролцжээ


Related news