Булган аймгийн ИТХ Зөвлөлийн гишүүдийг сонголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-01-31 16:30:04

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит бус VI хуралдаан өнөөдөр цахимаар хуралдлаа. Тус хуралдаанаар аймгийн ИТХ-ын хуралдааны дэг шинэчлэн батлах, аймгийн ИТХ-ын Зөвлөл байгуулах тухай асуудал хэлэлцлээ.

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийг долоон төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй байгуулж, ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, төлөөлөгч Л.Эрдэнэбилэг, Б.Уянгабат, Ж.Отгонтуяа, Х.Ууганбаяр, Ш.Насандулам, Б.Бат-Амгалан нарыг Зөвлөлийн гишүүнээр олонхын саналаар сонголоо.

Related news