Их эмч М.Мягмарыг оны зүтгэлтнээр алдаршууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-02-04 10:34:21

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Засаг даргын Тамгын газар их эмч М.Мягмарыг аймгийн нийгмийн салбарын оны зүтгэлтнээр алдаршуулсан байна.

"2021 онд аймгийн эрүүл мэндийн салбарынхан, эмч эмнэлгийн ажилтнуудын нөр их хичээл зүтгэлийн үр дүнд хүнд цар тахлын хүнд үеийг даван гарсан билээ. Ийм ч учраас бид энэхүү ажлыг удирдан зохион байгуулсан аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн эрхлэгч, их эмч М.Мягмарыг аймгийн нийгмийн салбарын оны зүтгэлтнээр алдаршуулж байна. Булганчуудынхаа нэрийн өмнөөс эрүүл мэндийн салбарынхандаа талархал илэрхийлье" гэж аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ хэллээ. 

Related news