Их Британи, Ирланд “Евро-2028” тэмцээнийг хамтран зохион байгуулах хүсэлт гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2022-02-08 17:14:30

ЛОНДОН. /BBC/. Англи, Умард Ирланд, Шотланд, Уэльс, Ирландын хөл бөмбөгийн холбоод Европын аварга шалгаруулах “Евро-2028” тэмцээнийг хамтран зохион байгуулах хүсэлт гаргахаар тохиролцсон талаар Английн Хөл бөмбөгийн холбоо даваа гарагт мэдэгдлээ.


Таван холбоод өргөн хүрээтэй техник эдийн засгийн үндэслэл боловсруулсны дүнд “Евро-2028” тэмцээнийг зохион байгуулах хүсэлт гаргахад түлхүү анхаарал хандуулж, 2030 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөхгүй байхаар тохиролцжээ.


“Евро-2028” тэмцээнийг хамтран зохион байгуулж, Европын бүх орныг урих нь нэр төрийн хэрэг бөгөөд дэлхийн хэмжээний хөл бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахын эерэг үр нөлөөг харуулах гайхалтай боломж байх болно” гэж Английн Хөл бөмбөгийн холбооны мэдэгдэлд дурдсан байна.


Мөн Их Британи, Ирландын зүгээс баг тамирчид, шүтэн бишрэгчдэд гайхалтай дурсамжийг үлдээх онцгой зүйлийг таван талын хамтын ажиллагааны дүнд Европын Хөл бөмбөгийн холбоонд /UEFA/ санал болгож чадна гэдэгт бид итгэж байна хэмээн цохон тэмдэглэжээ. 

Related news