Их Британи сүүлийн 30 жилд тохиолдож байгаагүй хүчтэй шуурганд бэлтгэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2022-02-18 11:08:22

ЛОНДОН. /TASS/. Их Британийн эрх баригчид тус улсыг баасан гарагт дайрах төлөвтэй байгаа “Юнис” хэмээн нэрлэсэн хүчтэй шуурганд бэлтгэж байна. 


Ир Британийн баруун өмнөд хэсэгт орших Девоншир, Корнуолл гүнлэг болон Уэльсийн өмнөд эрэгт салхины хурд цагт 140 км давж болзошгүй байгаа тул аюулын хамгийн дээд түгшүүр буюу улаан түвшинг зарласан байна. Энэ нь эрх баригчид их хэмжээний хохирол учирч болзошгүй гэж үзэж байгаа гэсэн үг юм. Иргэдэд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа бөгөөд Уэльст сургуулиудыг хааж, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоожээ.


Аюулын улбар шар түгшүүрийг Английн бараг бүх нутаг дэвсгэрт 05:00-21:00 цагийн хооронд зарласан байна. Тус улсын энэ хэсэгт салхины хурд цагт 130 км-т хүрч магадгүй байна.


“The Daily Telegraph” сонинд мэдээлснээр, сүүлийн 30 жилд болж байгаагүй хүчтэй шуурга дэгдэж магадгүй байна. 1990 оны нэгдүгээр сард Их Британид "Бернсийн өдрийн шуурга" гэдэг нэр авсан догшин салхи 50 хүний ​​аминд хүрч байжээ.


Их Британийн Засгийн газрын онцгой байдлын “Cobra” хороо пүрэв гарагт хуралдсан байна. Ерөнхий сайд Борис Жонсон тус улсын арми өндөржүүлсэн бэлэн байдалд байгааг мэдээлжээ.


Related news