Бразилд аадар борооны улмаас 117 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ankhbayar.abr@yahoo.com
2022-02-18 14:47:53

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. Бразилийн Петрополис хотод хүчтэй аадар бороо орсны улмаас амиа алдагсдын тоо 117-д хүрээд байгаагийн 13 нь бага насны хүүхэд байсан гэж тус улсын Иргэний хамгаалалтын газраас мэдээлэв.


Иргэний хамгаалалтын газрын албан хаагчид 24 хүнийг аварч, орон гэргүй болсон 850 хүнийг түр хоргодох байр руу илгээсэн байна. Мөн орон нутгийн телевизийн мэдээлснээр 41 хүн ор сураггүй алга болжээ.


Уулын бүс нутагт байрлах Петрополис хотод 2 дугаар сарын 15-нд аадар бороо орсны улмаас хөрсний гулгалт үүсч, замууд усанд автжээ. Үүнээс хоёр хоногийн дараа буюу 17-ны үдээс хойш тус хотод дахин бороо орж, аврагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүйд хүрчээ.  

 

Related news