“Сэлэнгэ” үхрийг түлхүү өсгөнө

ОРОН НУТАГТ | Булган
batjargal@montsame.mn
2022-03-03 16:44:03

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сэлэнгэ сумын малчдын зөвлөгөөн болж, “Сэлэнгэ” үхрээ өсгөн, үүлдэрлэг байдлыг сайжруулах зорилт дэвшүүллээ. Тус сум нийтдээ 106,8 мянган малтай бөгөөд 13,0 орчим мянга нь “Сэлэнгэ” үхэр юм. Тус зөвлөгөөн сумын Засаг дарга Б.Ууганбаяр “Мал аж ахуйн өнөөгийн байдал, цаашдын зорилт” илтгэл тавьж бэлчээр, хадлан тэжээл, усан хангамж, малчдын амьжиргаа, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар ойрын хугацаанд хэрэгжүүлэх ажлаас онцоллоо. Зөвлөгөөнд оролцсон малчдын төлөөлөгчид хадлангийн талбайг баталгаажуулах, малчдын бүлэг байгуулж, үр дүнтэй ажиллах, мал эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьчилан сэргийлэх арга хэмжээг чанаржуулах талаар санал бодлоо илэрхийлсэн байна.

          - Уламжлалт аргаар хадлангаа бэлтгэж байсан талбайг кадастр хийлгэж баталгаажуулах, бэлчээрийг сайжруулах арга хэмжээг судалгаанд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэжлийн байгууллага, малчдын оролцоотой хэрэгжүүлнэ. Мал сүргийн бүтцэд анхаарч, үхэр сүргийг өсгөх, таваарлаг байдалд анхаарах, малжуулах хөтөлбөрт үхэр олгож дэмжлэг үзүүлнэ. Бэлчээрийн даац 3-8 дахин хэтэрсэн нөхцөлд өөр орон нутгийн иргэдийн тавиул мал байлгахыг хязгаарлах чиглэл баримтална гэж сумын Засаг дарга Б.Ууганбаяр хэллээ.

Related news