Боксын залуучуудын аварга шалгаруулах тэмцээний охидын шигшээ тулаан боллоо

ОРОН НУТАГТ | Булган
batjargal@montsame.mn
2022-03-05 21:08:49

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт болж байгаа боксын залуучуудын аварга шалгаруулах тэмцээний охидын шигшээ тулаан өнөөдөр боллоо. Нийтдээ 10 жингийн шилдгүүд шигшээ тулаанд ур чадвараа сорив.

Охидын 48 кг-ын жинд “Ихэр Бээлий” клубын Б.Саруул алт, Дорнод аймгийн “Талын бүргэд” клубын У.Отгонтуул мөнгө, “Swing” клубын Ц.Лхам, “Warrios” клубын У.Соёлмаа хүрэл, 50 кг-ын жинд Хөвсгөл аймгийн “One Boxing” клубын С.Биндэръяа алт, Булган аймгийн М.Одонгэрэл мөнгө, “Алдар” спорт хорооны Б.Орчлон, Өмнөговь аймгийн “Мазаалай” клубын Э.Халиунзаяа хүрэл, 52 кг-ын жинд иеийн тамир спортын дунд сургуулийн Ц.Ариунзул алт, Орхон аймгийн “Инээмсэглэл” клубын О.Эрдэнэзул мөнгө, “Алдар” спорт хорооны М.Эрхэмзаяа, Булган аймгийн Б.Уянга хүрэл медаль хүртлээ.

Мөн 54 кг-ын жинд “Хөх чоно” клубын М.Цэнддоо алт, “Ихэр бээлий” клубын Б.Энхжин мөнгө, Биеийн тамир, спортын дунд сургуулийн Х.Бүжин, Сүхбаатар аймгийн У.Анар нар хүрэл, 57 кг-ын жинд Дорноговь аймгийн М.Анужин алт, Дархан-Уул аймгийн “Бурхан Халдун” клубын Л.Мөнгөнсарнай мөнгө, мөн клубын К.Таня, Булган аймгийн Б.Мишээл хүрэл, 60 кг-ын жинд Булган  аймгийн Б.Нандин-Эрдэнэ алт, Дархан-Уул аймгийн “Бурхан Халдун” клубын Ц.Нямсүрэн мөнгө, Биеийн тамир, спортын дунд сургуулийн Х.Номин-Эрдэнэ, Булган аймгийн Н.Нандин-Эрдэнэ хүрэл, 63 кг-ын жинд Булган аймгийн  М.Цолмонжаргал алт, Дархан-Уул аймгийн “Бурхан Халдун” клубын И.Номин-Эрдэнэ мөнгө, Говьсүмбэр аймгийн Э. Мичидмаа, Биеийн тамир, спортын дунд сургуулийн Ч.Цолмончимэг хүрэл медалийн эзэн боллоо.

Залуучуудын аварга шалгаруулэх тэмцээний охидын  66 кг-ын жинд Булган аймгийн Д.Гэрэлсайхан алт, “Мон-Эрч” клубын О.Үнэнзаяа мөнгө, Дорнод аймгийн “Талын бүргэд” клубын Ц.Энхнаран, “Мон-Эрч” клубын Ч.Номуун хүрэл, 70 кг-ын жинд Дорноговь аймгийн Б.Намуударь алт, Биеийн тамир, спортын дунд сургуулийн Д.Ичинхорлоо мөнгө, Булган аймгийн Д.Ичинхорлоо, Х.Хулан хүрэл, 75 кг-ын жинд “Алдар” спорт хорооны А.Зейнер алт, Булган аймгийн Л.Хүслэн мөнгө, Биеийн тамир, спортын дунд сургуулийн А.Маралаа, Дархан-Уул аймгийн “Бурхан Халдун” клубын А.Оюу хүрэл медаль хүртээд байна.

Related news