Аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат Гурванбулаг суманд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-03-09 12:40:57

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан аймгийн ИТХ-ын ажлын баг өнөөдөр Гурванбулаг суманд ажиллаж байна.

            Төр засгийн болон орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлт, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020-2024 онд баримтлан ажиллах чиглэл”-ийн талаар иргэдэд мэдээлэх, тэдний санал хүсэлтийг сонсох зорилгоор ажиллаж байгаа юм. Тус сумын төрийн байгууллагын ажилтай танилцаж, иргэдтэй уулзалт хийж, нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх иргэдийн ойлголт хандлагыг дээшлүүлэх талаар сургалт зохион байгуулна.

            Аймгийн ИТХ-ын ажлын багт тухайн сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч, ажлын албаны мэргэжилтнүүд оролцож, сумын ИТХ-ын ажилтай танилцаж, зөвлөгөө өгч байна.

Related news