Аймгийн ИТХ-ын ажлын баг Рашаант суманд ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-03-11 11:43:33

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын баг Рашаант суманд ажиллаж, төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, сумын иргэд, төрийн албан хаагчдын төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Аймгийн ИТХ-ын 2020-2024 онд баримтлан ажиллах чиглэлд тусгасан олон тулгуурт хөгжлийн загварыг хэрэгжүүлж, эдийн засгийн бие даасан байдлыг хангах, ногоон хөгжлийг дэмжсэн, иргэнээ дээдэлсэн аймаг болох зорилгыг хэрэгжүүлэх талаар хийж байгаа ажлын талаар мэдээлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ИТХ-ын төлөөлөгчдийн чадавх, нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд аймгийн ИТХ-аас онцгой анхаарч байгааг аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат онцлов. Рашаант сумын  иргэн Н.Батсайхан, С.Ичинхорлоо нар гадаад харилцааг хөгжүүлж, газар тариалангийн үйлдвэрлэлд техник, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд эрхэлж байгаа ажил, хөдөлмөрт нь таарсан санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар санал гаргалаа.

Тус суманд цэцэрлэгийн барилга барих, хот хоорондын автозамыг камерын хяналттай болгох, эрүүл мэндийн төвд тусгай зориулалтын түргэн тусламжийн авт машин шаардлагатай байгаа талаар сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ хэллээ.

Related news