Хэрлэн нэгдүгээр цэцэрлэг шинэ байртай болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Энэ оны хувьд улсын төсвөөс Хэрлэн суманд хоёр цэцэрлэг шинээр баригдахын нэг нь Хэрлэн нэгдүгээр цэцэрлэгийн 200 хүүхдийн багтаамжтай өргөтгөлийн барилга юм.
Тус цэцэрлэгийн хамт олны хувьд одоогоор 5 настай хүүхдүүдийг бэлтгэл ангид бэлдэх, хичээлийн хоцрогдлыг нь арилгах тал дээр түлхүү анхаарч ажиллаж байна. Мөн хүүхдүүдийн хэл яриаг засах сургалтуудыг явуулж байгаагаас гадна бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор өдрийн хоолны дараа иогоор хичээллүүлдэг аж.
Багш ажилтнууд аймгийн Засаг даргатай уулзах үеэрээ "Шинэ цэцэрлэгтэй болохыг олон жил хүссэн бөгөөд энэ хүсэл нь биелж байгаа тул өөр хүсэх зүйл байхгүй, илүү хичээж ажиллах үүрэг хариуцлага л оногдож байна" хэмээн ярьж байлаа. Мөн гэнэтийн байдлаар зочилсон аймгийн Засаг даргад талархлаа илэрхийллээ.
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
5 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
13 days