Гурван иргэнийг ажилд зуучилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-03-15 09:06:30

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээнд энэ оны эхний хоёр сард гурван иргэнийг ажилд зуучилсан талаар аймгийн статистикийн хэлтэс мэдээллээ. Төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын болон бусад салбарт эдгээр иргэдийг ажилд зуучилсан байна.

          Аймгийн хэмжээнд энэ оны эхний хоёр сарын байдлаар ажил хайгч 760, бүртгэлтэй ажилгүй иргэн 393 байгаа талаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдээнд дурджээ. Ажил хайгч иргэдийн 63,1 хувь 25-44 насныхан, 59,3 хувь бүрэн дунд боловсролтой хүмүүс байна.

Related news