Хүний их эмчийг орон сууцаар хангалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-03-15 09:34:11

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Бүрэгхангай сумын Засаг дарга хүний эмч, мэргэжилтний нийгмийн баталгааг хангах ажлыг зохион байгуулан, аж ахуйн нэгжийн дэмжлэгээр нэг их эмчийг орон сууцтай болгожээ. Мөн хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор нарийн мэргэжлийн ЭХО-ны баримжаа олгох сургалт, сувилахуйн сургуульд тус бүр нэг эмч, мэргэжилтнийг сургасан байна.

          Сумын Засаг даргын үйл ажиллагааны “Шинэ Бүрэгхангай 100” хөтөлбөрийг хэрэгжүүлэн өнгөрсөн онд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг гурван удаа зохион байгуулан 2231 иргэнийг хамруулан тусламж, үйлчилгээ үзүүлж, эрүүл мэндийн төвийг төсөв, аж ахуйн нэгж, иргэдийн хандивын 232,6 сая төгрөгөөр оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангажээ.

Related news