Зургаан хувийн хүүтэй зээлийг ЖДҮ эрхлэгчдэд олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-03-16 15:54:35

Дорнод /МОНЦАМЭ/. ОНХС-гийн эх үүсвэрээр ЖДҮ эрхлэгчдэд зургаан хувийн хүүтэй зээлийг Хас банкаар дамжуулан олгоно. Тодруулбал, уул уурхай, газрын тосны компаниудтай байгуулсан гэрээний дагуу орон нутагт төвлөрч байгаа орлогыг дээрх ажилд зарцуулах юм. Энэ онд нэг тэрбум гаруй төгрөгийг экспортыг дэмжих, импортыг орлох орон нутгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зориулна. Зээлийг жилийн зургаан хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зөвхөн банкаар дамжуулж олгохоор төлөвлөсөн байна. Ямар төрлийн зээл олгох тухай ерөнхий зарчмын асуудалд орон нутаг оролцохоос бусдаар барьцаа хөрөнгө, эргэн төлөлт зэргийг Хас банк хариуцах юм.  

Энэхүү хөнгөлөлттэй зээлийн эргэлдэх хөрөнгийг ойрын гурваас дөрвөн жилийн хугацаанд 10 тэрбумд хүргэж, орон нутгийн үйлдвэрлэгчдээ дэмжихийг чухалчилна гэдгээ аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн онцлов. 

Related news