500 айлыг хөнгөлөлттэй нөхцөлөөр хүлэмжтэй болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-03-16 16:18:48

Дорнод /МОНЦАМЭ/. “10 мянган хүлэмж” төслийн хүрээнд энэ онд 500 айлыг хөнгөлөлттэй нөхцөлөөр хүлэмжтэй болгоно. Хүлэмжтэй болох хүсэлтэй иргэн 100 мянган төгрөгийг ХАА-г дэмжих санд байршуулснаар нэг сая гаруй төгрөгийн өртөгтэй хүлэмжийг маш хямд үнээр авах боломж бүрдэх юм. Хүлэмж авсан иргэн гурваас доошгүй жилийн хугацаанд тухайн хүлэмжийг өөрөө ашиглах тухай заалтыг гэрээнд тусгасан гэдгийг анхаарууллаа. Төсөлд хамрагдаж, хүлэмждээ ногоо тарих айл өрхүүдэд сургалт явуулах, усалгааны систем, үр бордоо нийлүүлэх зэрэгт ч орон нутгаас дэмжлэг үзүүлнэ гэв.

Дорнод аймаг ирэх жилүүдэд ч байгальд ээлтэй, эрүүл хүнсийг шинээр нь хүнсэндээ хэрэглэх, иргэн бүр эрхлэх боломжтой аж ахуйг өргөжүүлэх зорилгоор бодлого зохицуулалтыг олон ажил төлөвлөж байна. Тухайлбал, гэр хорооллын айл өрхүүд хашаандаа ногоогоо тарих бол орон сууцныхан Хэрлэн гол дагуу ногоо тарих боломжийг хангах үүднээс усалгааны системтэй нэгдсэн цогцолборыг барьж байгуулахыг зорьж байгаа аж.

Related news