“Хасын хүлгүүд” баг 7 дахь удаагаа аварга боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хасын Хүлгүүд баг сагсан бөмбөгийн 2022 оны "Янзтай Дээд лиг"-ийн аварга болсноор Монголын сагсан бөмбөгийн түүхэнд 7 дахь удаагаа аваргалсан цорын ганц баг тодорлоо.
Тус баг 2004 оны Дээд лигээс эхлэн өнөөг хүртэл Монголын сагсан бөмбөгийн
дээд түвшинд маш амжилттай оролцсоор байгаа юм.
Сагсанбөмбөгийн 2022 оны улирлаас олон жил талцаж хуваагдсан сагсан
бөмбөгийн холбоод эв эеийг хичээн нэгдэж ийнхүү дээд лигийг амжилттай зохион
байгуулав. Мөн 2 жил үргэлжилсэн “Ковид-19” цар тахлын үеэр сагсан бөмбөгт
хайртай хүүхэд, залуус, сонирхогчиддоо дээд лигийн тоглолт зориулагдсан
гэдгээрээ ихээхэн ач холбогдолтой байв. Хүлэгүүд багийнхан энэхүү содон улиралд
түрүүлэхийн төлөө багаараа хичээсний үр дүнгээ үзлээ.
Түүнчлэн 2022 оны "Янзтай дээд лиг"-ийн финалын “Үнэ цэнэтэй тоглогч”-оор Хасын Хүлгүүд багийн ахлагч Б.Билгүүн, “Шилдэг дасгалжуулагч”-аар Хасын Хүлгүүд багийн дасгалжуулагч Д.Пүрэвдорж тус тус шалгарлаа.