Хүүхэд хамгааллын тухай заалтыг ЕБС, цэцэрлэгүүдийн багш, ажилчдын хөдөлмөрийн гэрээнд тусгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-03-22 13:54:46

Дорнод /МОНЦАМЭ/. Аймгийн “Хүүхэд хамгаалах бодлого”-ыг ЕБС, цэцэрлэгийн 92 хувь батлуулан хэрэгжүүлж, нийт сумын сургууль, цэцэрлэгийн 87 хувь нь багш, ажилчдынхаа хөдөлмөрийн гэрээнд тусгаад байна.

Хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх талаар сүүлийн жилүүдэд тус аймаг онцгой анхаарч байгаа юм. Тухайлбал, Дорнод аймгийн Ерөнхий боловсролын 26 сургууль бүгд гадна гэрэлтүүлэг, камержуулалттай, 80 хувь нь хурд сааруулагчтай, хоёр сургууль, нэг сумын сургуулийн 3200 хүүхэд эко автобусаар үйлчлүүлж байна. Хүүхдийн төлөөх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх талаар сумдын Засаг дарга нарын гэрээнд тусгаж өгснөөр нийт 14 сум болон Хэрлэн сумын 10 баг багийн хэмжээнд иж бүрэн тоглоомын талбайтай болжээ. Хүүхдийн хөгжил оролцоог дэмжих чиглэлээр 2017-2020 онд 45 төрлийн чуулган, зөвлөгөөн, уулзалт зохион байгуулснаар нийт 32 мянган хүүхдийг хамруулсан гэж тайланд дурдсан байна. Урьдчилан сэргийлэх чиглэлээр 72 төрлийн хяналт шалгалт, сургалт уулзалт хийснээр нийт давхардсан тоогоор 40 мянга орчим хүүхдэд урьдчилан сэргийлэх мэдлэг олгосон байна.

 

Related news