Олимпын мөнгөн медөльт Ж.Даваажавын нэрэмжит тэмцээн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-04-07 08:42:54

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт олимпын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, Тэшиг сумын уугуул Ж.Даваажавын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн болж байна. Тэмцээнд 15 байгууллагын 194 тамирчин эрэгтэй, эмэгтэй 17 жинд өрсөлдөж байна. Энэ удаагийн нээлттэй тэмцээнд Улаанбаатар хот, Төв, Орхон аймгийн баг тамирчид оролцож байна.

Ж.Даваажав агсан Москвагийн Олимпын чөлөөт бөхийн 74 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн, Монгол Улсын гавьяат тамирчин, үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд гурван удаа тав давж шөвгөрсөн, улсын начин цолтой бөх юм.

Related news