Бэрх хотод дулааны станцын барилгын ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-04-09 21:43:00
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Бэрх хотод Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дулааны станц барих ажил эхэлж, энэ сарын долооны өдөр барилгын ажлын шав тавилаа.
Эрчим хүчний яамны захиалгаар гүйцэтгэж буй тус ажлын зургийг “Ричвелл инженеринг” зохиосон бол гүйцэтгэгчээр "ЭНЕРГОСЕРВИСМОНТАЖ" ХХК шалгарч ажлаа эхлүүлж байна.
Анх 1985 онд Бэрх хотын дулааны станц баригдаж байсан түүхтэй. Шинээр барих дулааны станц нь 21мгв өндөр хүчин чадал бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, дулааны хангамж сайжруулсан, түлш бага зарцуулдаг, хүний биед хор нөлөө багатай, ажилчдын аюулгүй байдал, эрүүл ахуйг хангасан, ажиллах хүчний орон тоо нэмэгдсэн дулааны станц баригдаж буйг Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Барилгын ажлын шав тавих ёслолд Хотын Захирагч Ч.Энхжавхлан, Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төвийн төлөөлөл, "Хэнтий-Ус" ХХК-ийн Захирал Г.Батгэрэл, Бэрх дулааны станцын дарга Б.Санчирбаяр , гүйцэтгэгч "ЭНЕРГОСЕРВИСМОНТАЖ" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Пүрэвдорж болон орон нутгийн бусад байгууллагын удирдлага, албан хаагчид оролцжээ. Тус ажлыг энэ сарын 15-ны өдөр эхэлж, ирэх 12 дугаар сарын 01-ний өдөр түлхүүр гардуулах гэрээтэй ажиллаж байгаа юм байна.
Related news