Төрийн албан хаагчдад зөвлөмж хүргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-04-10 23:37:14

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас 2022 оныг “Ёс зүйтэй, мэдлэг чадвартай, хариуцлагатай-Төрийн алба“-ны жил болгон зарласантай холбогдуулан аймгийн терийн албан хаагчдын нэгдсэн зөвлөгөөнөөс зөвлөмж гаргасан байна.

Уг зөвлөмжид Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тоггоомжид заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж, төрийн албан хаагчийн Ёс зүйн дүрмийг чандлан сахиж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, албан үүргээ шударгаар хэрэгжүүлэх, Иргэнээ хүндэлсэн үйлчилгээний соёл, харипцаа хандлагыг дээдэлсэн төрийн албыг бий болгохыг зөвлөсөн байна.

Албан хаагч бүр манлайлагч байхын зэрэгцээ өөрт буй бүхий л боломжийг дайчлан ажпын байрандаа тасралтгүй суралцан өөрийгөө хөгжүүлж, эерэг зөв хандлагыг үлгэрлэн ажиллах, “Цахим засаглал"-ийг бий болгох хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулах, шинэ технологийг ашиглан мэдээлэп солипцоог түргэсгэж, шийдвэр гаргах явцыг хурдасгах, төрийн үйлчилгээг ил тод, түргэн шуурхай хүргэж, "Цахим жишиг аймаг-сум байгуулпага" болох зорилтыг хэрэгжүүлэхийг уриалсан байна.

Мөн албан хаагчдын ажлын цаг ашиглалт, гүйцэтгэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, гүйцэтгэлийн чанарыг сайжруулах зэрэг хариуцлагатай төрийн алба бүрдүүлэхийг зөвлөжээ.

Related news