Аймгийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн болж байна

ОРОН НУТАГТ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-04-13 16:28:25

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн Өлгий хотын Хөгжимт драмын театрт өнөөдөр болж байна.

Зөвлөгөөнд аймаг, сум, хэлтэс, агентлагийн удирдлагууд болон сум, багийн Засаг дарга нар оролцож байна.

Зөвлөгөөнийг аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан, аймгийн Засаг дарга Д.Бауыржан нар нээж үг хэлэв. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар урилгаар оролцож, Монгол Улсын төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлогын талаар танилцууллаа.

Удирдах ажилтнуудын зөвлөгөөний эхний өдөр аймгийн удирдлагууд, аймгийн ЗДТГ-ын хэлтэс, тасаг, агентлагийн дарга нар дэд бүтэц, нийгмийн салбар, аймгийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги, цахим засаглал, ногоон хөгжил, хог хаягдлын менежмент болон төрийн албаны үйл ажиллагаа, сахилга хариуцлага, томилгоо, сонгон шалгаруулалт, анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өгч байна.

Зөвлөгөөний төгсгөлд аймгийн Засаг дарга сумдын Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулна. 

Related news