Сурагчдын “Улаанбаатар лиг” гар бөмбөгийн шигшээ тэмцээн үргэлжилж байна

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2022-05-03 10:28:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын нэрэмжит, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” гар бөмбөгийн шигшээ тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт болж байна.


Тус тэмцээнийг НЗДТГ, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулж буй. Цар тахлын улмаас хоёр жил завсарлаад байсан энэхүү тэмцээн энэ жил дунд, ахлах гэсэн хоёр насны ангилалд явагдаж байгаа юм.


“Улаанбаатар лиг” гар бөмбөгийн шигшээ тэмцээний I шатанд нийслэлийн 9 дүүргийн 190 ЕБС-ийн 940 багийн 9754 сурагч оролцсон бол шигшээ тэмцээнд 38 сургуулийн 64 багийн 832 сурагч шалгарч ур чадвараа сорьж байна. 



Related news