Азийн олимпын зөвлөлийн дэргэдэх Зөвлөх хорооны уулзалт боллоо

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2022-05-04 08:40:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Сөүл хотноо 2022 оны тавдугаар сарын 2-3-нд Азийн олимпын зөвлөл /АОЗ/-ийн Зөвлөх хорооны уулзалт болсон байна.


ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг тус хорооны гишүүн бөгөөд уулзалтын үеэр “Ганвон-2024” Залуучуудын өвлийн олимпын наадмын бэлтгэл ажлын тайлан, 10 дугаар сард болох Үндэсний олимпын хороодын холбооны ерөнхий ассамблейн тайлан мэдээ болон цаг уурын өөрчлөлтийн эсрэг спортын үүрэг оролцоо, АОЗ-өөс хамтран ажиллах боломжийн талаар өргөн хүрээнд асуудлыг авч хэлэлцлээ.


Мөн БНСУ-ын ҮОХ-ноос хэрэгжүүлж эхэлж буй дижитал шилжилт, цахим метаверс орчинд ажиллах боломжийн талаар харилцан мэдээлэл солилцож, технологийн шинэчлэлээр хамтран ажиллах боломжийг судлахаар болов. Түүнчлэн “Токио-2020” олимпын наадмын үеэр хэрэгжүүлсэн виртуал Монгол хаус төслийн талаар туршлагаа хуваалцав.


Ази тивээс сонгогдсон ОУОХ-ны гишүүд энэ үеэр БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй ноён Юн Сук Ёл-той уулзаж, спорт-олимпизмын хөдөлгөөнийг Ази тивд түгээн дэлгэрүүлэх, хамтран ажиллах талаар санал солилцсон байна. 





Related news