Ширээний теннисний спортоор аймгуудын АШТ Орхон аймагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-05-04 09:03:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ширээний теннисний спортоор 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн 5 дугаар сарын 6, 7, 8-нд Орхон аймгийн Спортын ордонд болно.


Ширээний теннисний спортыг хөгжүүлэх, сурталчлах, тамирчдын арга барил, ур чадварыг сайжруулах, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг дэлгэрүүлэх зорилготой уг тэмцээнд аймаг тус бүрээс эрэгтэй, эмэгтэй 1 баг оролцох юм байна.


Энэхүү тэмцээнд тэргүүн байр эзэлсэн эрэгтэй багт 800 мянган төгрөг, алтан медаль, 2 дугаар байрт 600 мянган төгрөг, мөнгөн медаль, 3 дугаар байрт 400 мянган төгрөг, хүрэл медаль гардуулна. Харин тэргүүн байр эзэлсэн эмэгтэй багт 500 мянган төгрөг, алтан медаль, 2 дугаар байрт 300 мянган төгрөг, мөнгөн медаль, 3 дугаар байрт 200 мянган төгрөг, хүрэл медаль хүртэх юм. 

Related news