Азийн 19 дүгээр зуны наадам тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-05-06 15:49:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Үндэсний олимпын хороо, Азийн олимпын зөвлөл /АОЗ/-ийн хамтарсан хуралдаан 2022 оны 5 дугаар сарын 6-нд болж, "Ханжоу-2022" Азийн наадмыг хойшлуулах шийдвэр гаргасан байна.


Азийн наадам ирэх 9 дүгээр сарын 10-25-нд болох товтой байсныг цуцалж Азийн наадмын шинэ товыг ойрын үед зарлахаар болов.


Мөн 12 дугаар сарын 20-28-нд БНХАУ-ын Шантоу хотноо болох Азийн залуучуудын наадмыг /өнгөрсөн жил болох байсан/ бүрмөсөн цуцласан байна. Дараагийн залуучуудын Азийн наадам 2025 онд Узбекистаны Ташкент хотноо болно. БНХАУ-д цар тахлын аюул нүүрлэсэн хэвээр байгаа тул ийм шийдвэрүүдийг гаргажээ.

Related news