Ахмадууд, ХБИ-дэд зориулсан нийтийн тээврээр 56 мянга гаруй хүн үйлчлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-05-11 16:31:45

Дорнод /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврээр долоон чиглэлд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж, давхардсан тоогоор 56 мянга гаруй иргэн зорчжээ.  

Ахмад настны тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн дагуу Чойбалсан хотын нийтийн тээврийн хэрэгслээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үнэ төлбөргүй зорчуулах үйлчилгээг 2014 оноос гурван чиглэлд үзүүлж эхэлсэн. Жил бүр аймгийн төсөвт шаардагдах зардлыг тусгаснаар 2015 онд дөрөв, 2016 онд тав, 2018 онд зургаа, 2019 оноос долоон чиглэлд зорчих үйлчилгээ үзүүлж байна.

Тухайлбал, Хэрлэн сумын хяналтын пост-Шүр зах- Өвөр Эрээн хороолол, Үйлчилгээний төв– Шүр зах-Төмөр– Үйлчилгээний төв, Тээвэрчдийн гудамж– Үйлчилгээний төв– Билэг төв– Хивсний гудамж, Үйлчилгээний төв- Шүр зах- Бунхан, Силикат хороолол– Бумбат гудамж– Силикат хороолол, Шүр зах– Мөнхөт хотхон– Шүр зах, Шүр зах– Дэхт– Шүр зах гэсэн долоон чиглэлд үйлчилж байгаа юм.

Холбогдох хууль тогтоомжийн дагуу Дорнод аймгийн Авто тээврийн төв хариуцан гэрээгээр гүйцэтгүүлж байгаа аж.  

Related news