Азовсталь үйлдвэрээс 260 гаруй цэргийг нүүлгэн шилжүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-05-17 10:14:20

КИЕВ. /France24/. Украины 260 гаруй цэргийг Мариуполь боомт хот дахь бүслэгдсэн Азовсталь гангийн үйлдвэрээс нүүлгэн шилжүүлсэн талаар Украины Батлан хамгаалахын дэд сайд Ганна Маляр даваа гарагт мэдэгджээ.


“Азовсталиас хүнд шархадсан 53 цэрэгт эмнэлгийн тусламж үзүүлэхээр ойролцоох Новоазовск суурин руу нүүлгэн шилжүүлсэн” гэж мэдэгдэлд дурджээ. Мөн 211 цэргийг хүмүүнлэгийн зурвасаар гаргаж авсан гэж Г.Маляр нэмж хэлсэн байна.


Азовсталь үйлдвэр нь эсэргүүцлийн бэлгэ тэмдэг болоод байгаа бөгөөд хотын бусад хэсэг Оросын цэргүүдэд эзлэгдээд байгаа ч олон зуун цэрэг тэнд тулалдсаар байгаа юм байна. 

Related news