ОУХМ Ж.Чулуунбатад олимпод V байр эзэлсний батламжийг гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2022-05-23 19:05:31
@ShoovdorBatbold
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОУОХ-ноос чөлөөт бөхийн ОУХМ Ж.Чулуунбатыг "Лондон-2012" олимпод шагналт 5-р байрт шалгарсан болохыг илтгэсэн батламж ирүүлснийг өнөөдөр болсон МҮОХ-ны Гишүүдийн хурлын үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг гардуулж өглөө.

Мөн түүний спорт, олимпизмын үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны “Алтан очир” одонгоор шагнасан байна.

ОУХМ Ж.Чулуунбат нь “Лондон-2012” олимпод амжилттай барилдан 120 кг-ын жинд 7-р байр эзэлсэн. Гэтэл энэ жинд түрүүлсэн Узбекистаны А.Таймазов допинг хэрэглэсэн нь илэрснээр алтан медалиа хураалгаж, ард нь жагссан бөхчүүд байр ахисан юм.


Related news