Ж.Байден Колумбийг НАТО-гоос гадуурх АНУ-ын гол холбоотнуудын тоонд орууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-05-24 09:59:37

ВАШИНГТОН. /RT/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден НАТО-гоос гадуурх АНУ-ын гол холбоотон улсын статусыг Колумбид албан ёсоор олгосон талаар Цагаан ордон мэдээлжээ.  


“Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хүрээнд би Колумби улсыг НАТО-гоос гадуурх АНУ-ын гол холбоотнуудын тоонд орууллаа” гэж Вашингтоны засаг захиргааны тэргүүний санамж бичиг дурдсан байна. 


Колумбид дээрх статусыг олгохоор төлөвлөж байгаагаа Ж.Байден гуравдугаар сард зарласан юм.


Төрийн Департаментын цахим хуудсанд тэмдэглэснээр, энэхүү статус нь хоёр улсын нягт харилцааг илтгэх бөгөөд "Вашингтоны гадаад түншүүдэд батлан ​​хамгаалахын худалдаа, аюулгүй байдлын хамтын ажиллагаанд тодорхой давуу талыг олгодог" боловч НАТО-гоос гадуурх гол түншүүдийнх нь тоонд орсон аль нэг улсын өмнө АНУ "аюулгүй байдлын чиглэлээр ямар ч үүрэг хүлээхгүй байна". Одоогийн байдлаар НАТО-гоос гадуурх АНУ-ын гол холбоотон улсын статусыг 20 орчим улс эзэмшиж байна.


Related news