“Toyota” үйлдвэрлэлээ бууруулахаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-05-24 16:25:41

ТОКИО. /CNBC/. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани ирэх зургаадугаар сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө хагас дамжуулагчийн хомсдолын улмаас бууруулж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ.


Тодруулбал, зургаадугаар сард дэлхий даяар үйлдвэрлэх тээврийн хэрэгслийн тоогоо ойролцоогоор 100 мянгаар бууруулж, 850 мянгад хүргэжээ. Гэхдээ 2023 оны гуравдугаар сар гэхэд 9.7 сая тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх тооцоогоо өөрчлөөгүй байна.


Toyota” мөн Хятадын Шанхай  хотод “COVID-19” халдварын улмаас тогтоосон хөл хорионы улмаас эд анги хомсдох болсон тул дотоодын зарим үйлдвэрийн үйлдвэрлэлийн шугамаа түр зогсоож буйгаа мэдэгджээ. Лхагва гаргаас зургаадугаар сарын 3-ны хооронд тав хүртэлх хоног хэрэгжих уг шийдвэр 10 үйлдвэрийн 16 шугамд хамаарна.


Японы автомашин үйлдвэрлэгч 6-8 дугаар сарын хооронд сард дунджаар 850 мянган тээврийн хэрэгсэл үйлдвэрлэхээр төлөвлөж байсан боловч чипний хомсдол, “COVID-19”-ийн тархалт зэрэг бусад хүчин зүйлээс шалтгаалан төлөвлөгөөгөө биелүүлэхэд хүндрэл учирч байгааг мэдээлсэн байна. 

Related news