Дифлимпын анхны аваргаар тодорсон Н.Эрхэмбаярт хүндэтгэл үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-05-25 08:36:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дифлимпын чөлөөт бөхийн анхны аварга болж, алтан медаль хүртсэн Н.Эрхэмбаярыг Өвөрхангай аймгийн удирдлагууд /2022.05.24/ угтан авч, хүндэтгэл үзүүллээ.


Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын зуны XXIV дифлимпын наадам Бразилын Кашиас-ду-Сул хотод 5 дугаар сарын 1-15-ны өдрүүдэд болсон юм. Энэхүү 24 дэх удаагийн наадамд 73 орны 2400 тамирчин оролцсон бөгөөд Монгол Улсаас 8 тамирчин өрсөлдсөн.


Харин чөлөөт бөхийн төрөлд Өвөрхангай аймгийн БТСГ-ын дасгалжуулагч, спортын мастер Э.Баттүшигийн удирдлага дор 3 тамирчин оролцсон юм. Тэднээс "Самсун-2017" дифлимпын мөнгөн медальт, дифлимпын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга, Намдагдоржийн Эрхэмбаяр 65 кг жинд алтан медаль хүртэж Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүсэн билээ.

Related news