Даам сонирхогчид Орхон аймагт улсын аваргаа шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-05-31 08:37:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Даам сонирхогчдын 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээн 6 дугаар сарын 03-05-нд Орхон аймгийн Хангарьд спорт зааланд болно.


Тус тэмцээний зорилго  нь даамын спортыг сурталчилах, хичээллэгсдийн хамрах хүрээг өргөжүүлэх, сонирхогчдын улсын аваргуудыг тодруулахад оршино. Монголын даамын холбоо, Орхон аймгийн даамын холбоо, “Алтан хүү” клубтэй хамтран уг тэмцээнийг зохион байгуулна. Тэмцээн үндсэн болон блиц гэсэн 2 төрлөөр болно.


Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ангиллаар болох бөгөөд дэд мастер болон түүнээс доош зэрэгтэй болон зэрэггүй тамирчид оролцоно. Нас харгалзахгүй бөгөөд блиц тэмцээн эрэгтэй, эмэгтэй ангиллаар нээлттэй болно.

Related news